ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Мэндсайхан: 12.2 мянган га талбайн ургац болц дутуугаас ногоон тэжээлд шилжсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-15

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан УИХ-ын чуулганд намрын ургац хураалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үргэлжилсэн их бороо, үер, хүчтэй мөндөр, хүйтрэлт, зарим бүс нутагт тохиолдсон нарны хэт халалтын улмаас 12.2 мянган га талбайн ургац болц дутуугаас ногоон тэжээлд шилжиж, 5.3 мянган га талбай ургац ганд өртөж, 1.3 мянга га талбайн ургац мөндөрт цохигдсон бол төмс, хүнсний ногооны 961 га талбайн ургац үерт өртсөн” хэмээлээ.

Ургац хураалтын ажил есдүгээр сарын 15-наас эхэлж өнөөдрийн байдлаар 63 мянган га талбайг ангилан хадаж, 210 мянган га-аас 310 мянган тонн үр тариа, үүнээс 293 мянган тонн улаанбуудай, 15.2 мянган га-аас 145 мянган тонн төмс, 7.3 мянган га-аас 92 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган га-аас 86 мянган тонн тэжээлийн ургамал, 30 мянган га-гаас 17 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан аж.

Ингэснээр үр тарианы хураалт 52.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 76-77 хувьтай, тэжээлийн болон тосны ургамлын хураалт 30.6 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар ахиу байна.