ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Томуугийн вакцинд 162 мянган иргэнийг хамрууллаа

O.Admin
2021-10-15

Аравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар, улирлын томуугийн эсрэг вакцинаар хоёр настай 6910, 3-5 настай 40.770, 6-11 настай 113.887 буюу нийт 161.567 /98,7 хувь/ хүүхдийг дархлаажуулсан байна. Түүнчлэн жирэмсэн эмэгтэй 1175 /13,7 хувь/ хамрагдсан бөгөөд нийслэлийн хэмжээнд нийт 162.742 /94,5 хувь/ иргэнийг дархлаажууллаа.

Улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалтад 2-11 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг түлхүү хамруулж буй бөгөөд зорилтот бүлгийн нийт 172.220 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Томуугийн дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй зорилтот бүлгийн иргэд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын цэгт вакцинаа хийлгэх боломжтой юм.