ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МИАТ: 132 хайрцаг Файзер вакцин тээвэрлэж ирлээ

O.Admin
2021-10-21

“Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн 2021 оны аравдугаар сарын 20-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 дугаарт ачаа тээврийн нислэгээр 132 хайрцаг, 1848 кг "Pfizer" вакциныг тээвэрлэн авчирчээ. Монгол Улсын хувьд 2.7 сая тун вакцины үлдэгдэлтэй байгаа гэдгийг өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн.  

Эрүүл мэндийн яам, УОК иргэдийг вакцины гурав ахь тунд хамруулах ажлуудыг шат дараатай зохион байгуулж байгаа бөгөөд ингэхдээ суурин болон явуулын багуудаар дархлаажуулалтыг хийж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар I тунд 59, II тунд 137, нэмэлт сэргээх тунд 1510, нийт 1706 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18.8 хувь байна.  Зорилтот бүлгийн буюу 2939 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.372 (75.8 хувь), 16-17 насны 26.468 (78.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.