ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТОМИЛГОО: Ц.Сандуйгийн газрын албанд хөтөлж оруулсан А.Энхманлай гэж хэн бэ

O.Admin
2021-11-24

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гурван томилгоо хийгдэнэ гэсэн хүлээлт байсан ч хоёр нь хийгдэж, нэг нь хойшилжээ. Тодруулбал, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн даргаар Х.Хэрлэнг томилох асуудлыг Ерөнхий хорооны ТУЗ-өөр хэлэлцэж дэмжсэн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах байсан ч тус асуудлыг хэлэлцэх байсан Ерөнхий хорооны хурал долоо хоног хойшилсон учраас томилгоог мөн хойшлуулжээ.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ИНЕГ-ын даргын Түр орлон гүйцэтгэгчээр Иргэний нисэхийн салбарт 22 жил ажилласан С.Мөнхнасанг томилсон бол Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын Түр орлон гүйцэтгэгчээр Анандын Энхманлайг томилох шийдвэр гаргав. 

Авлига албан тушаалын гэмт хэргээс болж ажлаа өгсөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн ажлыг авсан А.Энхманлай нь НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн ойрын итгэлт хүмүүсийн нэг гэдгийг уншигч та санаж буй биз. Учир нь А.Энхманлай нь 2003-2004 оны хооронд Нийслэлийн газрын албаны кадастрын хэлтэст газар зохион байгуулагчаар ажилд орж байсан нэгэн.

Түүнийг ажилд авсан хүн нь Ц.Сандуй гэлцдэг. Хожмоо Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд газрын албанд ажиллаж байгаад 2013 онд төрийн албанаас түр хөндийрч байжээ. Харин Ц.Сандуйг Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байх үед А.Энхманлай нь Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга байжээ. Дараа нь буюу 2016 оны сонгуулийн дараа нийслэлд Ц.Сандуй ба "Хотын фракци" хүчээ авах үед А.Энхманлай нь Нийслэлийн газрын албаны дарга буюу Ц.Сандуйгийн албан тушаалд ирж байсан намтартай.

Харин ИНЕГ-ын даргыг Түр орлон гүйцэтгэгч С.Мөнхнасан нь Зам тээврийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, ИНЕГ-д Нисэх буудлуудын удирдах газрын дэд даргын албан тушаал хашиж байлаа.