ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол охины асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн өргөдөлд 79 мянган иргэн нэгдлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-03

БНСУ-ын дунд сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцаж байсан 13 настай монгол охиныг тус улсын дунд болон ахлах ангийн дөрвөн сурагч бүлэглэн зодож, хүлж аманд нь халуун ногоо, тамхины иш, архи цутгаж зургаан цагийн турш тамласан хэрэг олон нийтийн анхаарлын төвд байна.

Тэгвэл элэг нэгт бяцхан охины тамлал, зодуур, доромжлолыг үл тэвчсэн монголчууд хоёр улсын харилцаанд сэв суулгаж ч болох ноцтой үйлдэл гаргасан атлаа хэргээс мултарч хичээл сургуульдаа хэвийн явсаар байгаа эдгээр дөрвөн охины нэр зургийг олон нийтэд ил тод зарлахыг хүсэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд өргөдөл гаргахаар цахимаар гарын үсэг цуглуулж эхэллээ.

Тодруулбал, Ерөнхийлөгчид нь өргөдөл гаргадаг www1.president.go.kr сайтад нэвтэрч 200 мянган иргэн саналаа өгсөн тохиолдолд тус улсын Ерөнхийлөгч нь асуудлыг анхааралдаа авч нааштайгаар шийдвэрлэх талаар ажиллаж эхэлдэг байна. Одоогоор тус сайтад 79.224 мянган иргэн нэвтэрч саналаа өгсөн байна. Өргөдөлд санал авах ажиллагаа 2022 оны нэгдүгээр сарын 01-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Уншигч та доорх линкээр нэвтэрч саналаа өгөөрэй. 

https://www1.president.go.kr/petitions/602674?fbclid=IwAR2oPE1mHL_kC16u95LQt5SLIUgnYJsti0Nd09YirU65tm1ZPUYeep3Oggk