ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшийг ажлаас халж, хариуцлага тооцно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-03

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын цэцэрлэгийн багш хүүхдүүдээ жагсааж зогсоогоод зодож буй бичлэг өчигдөр сошиал орчинд цацагдсан билээ.

Тус багш нь хүүхдүүдийг түлхэж, хөлийг нь хүчээр салгаж, мөр лүү нь хүчтэй түлхэх зэргээр биед нь халдаж буй  бичлэгийн мөрөөр Эрдэнэбулган суманд Архангай аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ёсзүйн хорооны гишүүд ажиллаж байгаа бөгөөд уг багшид хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж байгаа аж. Шийдвэрийн хариу үдээс хойш гарах бөгөөд удаа дараа ийм үйлдэл гаргасан уу, тус бичлэг өчигдрийн бичлэг мөн үү гэдгийг тогтоох юм байна. Мөн аймгийн Боловсролын газраас эцэг, эхчүүдээс уучлалт гуйжээ. 

Мөн ажлаас халах хүртэл арга хэмжээ авах эсэхийг шийдэх юм байна. Харин БШУ-ы яамнаас аймгийн болон Эрдэнэбулган сумын Засаг даргад дээрх багшид хариуцлага тооцно уу гэсэн албан бичгийг явуулжээ.