ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦЕГ: Охид архи амсаж үзээд бичлэг хийснийг нь устгуулсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-03

Өсвөр насны охид архи согтууруулах ундаанаас амсаж үзэж буй бичлэгээ сошиал орчинд оруулсан асуудлыг Цагдаагийн байгууллага шалгажь охидод сануулга өгөөд тус бичлэгийг устгуулжээ. Тодруулбал, уг бичлэгийн мөрөөр шалгалт хийж үзэхэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын дунд сургуулийн зургадугаар ангийн охид болох нь тогтоогдсон байна. 

Охид өнгөрөгч арваннэгдүгээр сарын 27-ны өдөр нэгнийдээ хамт байхдаа гэрийн гал тогооны өрөөнд байсан 0.75 литрийн “Хараа” нэртэй тал шил архинаас хундаганд хийн тойруулан амсаж үзжээ. 

Тухайн үед сурагч Х нь гар утсаараа бичлэг хийснийг найзууд руугаа түгээж, арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 21.54 цагт “Охидын өрөө” цахим хуудсанд нийтлэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалган тогтоон, устгуулах арга хэмжээ авсан гэлээ.