ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нөхөртэйгөө маргалдсан уураа хүүхдэдээ гаргаж, зодсон гэж мэдүүлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-03

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 29-ны өдөр нэгэн ээж хүүхдээ “тэжээлийн дутагдалтай п...” гэх зэргээр харааж, хичээл хийлгэх үедээ зодож буй бичлэг сошиал орчинд цацагдсан билээ.

Тэгвэл уг бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгалт явуулахад Дорнод аймгийн Хэрлэн сумын ... багт оршин суух С гэх эмэгтэй нь гэр бүлийн хүнтэйгээ муудалцаж, маргалдсаны улмаас уураа хүүхдэдээ гаргасан гэдгийг гэр бүлийнх нь хүний мэдүүлэг, хамт байсан хүмүүсийнх нь мэдүүлэг зэрэгт тулгуурлан тогтоожээ.

Улмаар хүүгийн биед гэмтэл учирсан эсэхийг хүүхдийн төлөөх байгууллага, эмч нар шалгаж тогтоох бөгөөд хүүгээ зодсон ээжээс мэдүүлэг авч, хэргийг харьяа аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.