ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүхбаатар дүүргийн ИТХ-аар долоон асуудал хэлэлцэв

O.Admin
2021-12-06

 

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр хуралдаж долоон асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар:

-"Төрийн цол, одон, медалиар шагнуулах хүмүүсийг дэмжиж уламжлах тухай"

-"Дүүргийн 1-20 дугаар хорооны хамтарсан багийн үйл ажиллагааны тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа

-“Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны тухай” асуудлыг дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга З.Болд

-"Дүүргийн Статистикийн хэлтсийн үйл ажиллагааны тухай" асуудлыг дүүргийн Статистикийн хэлтсийн Д.Нарантуяа

-"Хөршийн хяналтын хөтөлбөр, журам батлах тухай"

-"Хуралдааны тов тогтоох тухай"

-"Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах тухай" асуудлуудыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Осорваань нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын гуравдугаар /ээлжит/ хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр хуралдахаар тов зарлагдлаа.