ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өршөөлөөр суллагдах боллоо

O.Admin
2021-12-24

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өдгөө 69 настай. Тэрбээр төрөөс 118.5 тэрбум вон завшсан, авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашиглаж улсын нууц задалсан хэргээр 24 жилийн хорих ял сонссон юм.

Экс ерөнхийлөгч 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл дөрвөн жил 8 сарын хугацаанд хоригдсон байдаг. Энэ хугацаанд шүүхэд давж заалдан өршөөл хүсээгүй юм. Гэвч сүүлийн саруудад түүний эрүүл мэндийн байдал эрс муудаж нурууны диск, мөрний үений үрэвсэл, шүдний эмчилгээ хийлгэхээр "Самсонг" эмнэлэгт удаа дараа хэвтсэн. Мөн сэтгэцийн өөрчлөлт ажиглагдаж эхэлсэн тул нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийлгэж байжээ. Тэрбээр шүүхээс ял сонссоныхоо дараа "Бүх ачааг би үүрнэ. Итгэж явсан ойр дотны хүмүүсийн урвалтаас болж хамаг хичээл чармайлт талаар болсон. Гэхдээ би одоо тэр хүмүүсийг буруутгахгүй. Анх хамт улс төр эхлүүлсэн нөхөд бүх бурууг надад чихэхэд амьдрал ямар хатууг мэдэрч байсан" гэж хэлсэн гэдэг.

Түүний шоронгоос бичсэн ном энэ сарын 31-ний өдөр нээлтээ хийх аж. Энэ ном олон учир шалтгааныг тайлах бололтой. Экс ерөнхийлөгчийн ном "Санагалзал хэн бүхэнд ирдэггүй" гэсэн нэртэй юм байна. Нэр дэвшсэн, удирдсан сонгууль бүрдээ ялалт байгуулсан түүнийг "сонгуулийн хатан хаан" гэж хочилдог байжээ. Аав ээж, гэр бүлээ залуу насандаа зүй бусаар алдан, амьдралын хамгийн их зовлон зүдгүүр үзсэн хэмээдэг билээ.