Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 1192 тохиолдол /Улаанбаатарт 593, орон нутагт 599, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 41-ээс 60 насны нэг, 61-ээс 80 насны нэг, 81-ээс дээш насны нэг, нийт гурван /эмэгтэй 3, эрэгтэй 0/ иргэн нас баржээ.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 5451 хүний
- 1072 нь хүүхэд,
- 437 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 21895иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 1364
- Хүндэвтэр 3490
- Хүнд 537
- Нэн хүнд 60 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.