Энэ сарын 20-ны өдөр Ням гарагт таарч байгаа учраас Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-ны өдөр олгохоор болсон талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдэгдлээ.
Тэрбээр, "Хэрэв та хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх эсэх, эсвэл өөрийн дансанд хүлээж авах хүсэлт илэрхийлсэн бол одоо дахин ямар нэг үйлдэл хийх хэрэггүй.
Ибаримтаар эсвэл Ихаламжаар хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаж бол болно. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана.
Харин шинээр төрсөн хүүхэддээ хүүхдийн мөнгө авах бол хүүхдийн мөнгөнд хамрагдах тусдаа хүсэлт гаргах, банкны данс нээлгэх, бүртгэх зэрэг шат дараатай арга хэмжээ авна. Үүнийг цахимаар эсвэл манай Халамжийн хэлтэст биечлэн өгч болно" хэмээв.