ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

15 хүний биеийн байдал маш хүнд байна

O.Admin
2022-03-25

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн 24 цагт 103 иргэнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 61 нь нийслэлд, 12 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд 15 аймагт халдвар бүртгэгдээгүй. Түүнчлэн энэ хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.

Одоогоор 420 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 57 нь хүүхэд, 19 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 15 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 1280 иргэн гэрээрээ эмчлүүлж байна.