ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зам тээврийн ослын улмаас 35 хүн бэртэж, гурван хүн энджээ

O.Admin
2022-03-25

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд гуравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд нийт 1185 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 35 хүн гэмтэж бэртсэний 23 нийслэлд, 12 нь орон нутагт бүртгэгдэж ослын улмаас гурван хүн нас баржээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр есөн осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр долоон осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэн.
  • Онхолдох хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтэж, нэг хүн нас барсан.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр таван осол бүртгэгдэж, дөрвөн хүн гэмтэж, нэг хүн нас барсан. 
  • Мөргөлдөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтсэн
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, дөрөв хүн гэмтсэн.

Энэ долоо хоногт таван хүүхэд ослоос гэмтэж бэртсэний дөрөв нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлжээ.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 371 зөрчил бүртгэгдсэн. Үүний 303 нь нийслэлд, 68 нь орон нутагт байна. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас анхаарууллаа.