“Монголын эдийн засгийн чуулган 2022” үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар зургаан салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Өнөөдөр “Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.
Энэ үеэр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас Нийслэлийн төр, захиргааны шинэ байранд үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Үзэсгэлэн, худалдаанд 20 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, 300 гаруй бүтээлээ дэлгэжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд соёлын бүтээлч үйлдвэрлэл зонхилж, үндэсний өв соёл шингэсэн бүтээлүүд дэлгэгдсэнээрээ онцлог юм.