ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадын эрх баригчид Шанхай хотод хөл хорио тогтоолоо

O.Admin
2022-03-28

БНХАУ цар тахал эхэлснээс хойших хугацаанд хамгийн өргөн хэмжээний хөл хорионы дэглэм тогтоохоор болжээ. Шанхай хотод ес хоног үргэлжлэх хоёр шатны хязгаарлалтын дэглэм тогтоох бөгөөд энэ хугацаанд иргэдээ Ковид-19-ийн шинжилгээнд хамруулах юм байна.

Олон улсын зарим стандарттай харьцуулахад халдварын тохиолдол өндөр биш байгаа хэдий ч Хятадын эдийн засгийн чухал хэсэгт тооцогддог энэ хот сар орчмын хугацаанд ковидын тархалттай тэмцсэн байна. Хотын захиргаа эдийн засгийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлж 25 сая хүн амтай Шанхай хотод хөл хорио тогтоохоос татгалзаж байв. Гэвч өнгөрөгч бямба гарагт хамгийн олон тохиолдол илэрсэн тул шийдвэрээ өөрчлөхөөр болжээ.

Шанхай хотын зүүн хэсгийг өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 1 хүртэл, баруун хэсгийг дөрөвдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд хөл хорих юм байна. Энэ үеэр нийтийн тээврийг зогсоож, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох эсвэл зайнаас ажиллуулахаар болжээ.

Хятад улс ковидын "тэг" стратеги баримталж байгаа билээ. Гэвч Шанхайн зарим оршин суугч эцэс төгсгөлгүй их шинжилгээ нь тэднийг залхааж, "тэг-ковид" зарчим нь харьцангуй өндөр зардалтай байгааг хэлсэн байна.

Тус улсын үндэсний эрүүл мэндийн хорооноос ням гарагт дотоодод илэрсэн халдварын тохиолдол 4500 давсан гэв.