ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн 248 зөрчил бүртгэгджээ

O.Admin
2022-06-20

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /06.18, 19/Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 675 дуудлага мэдээлэл хүлээн авсны 462 нь зам тээврийн ослын шинжтэй байжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 10 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 248 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 207 орон нутагт 41 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Энэ амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож осол гаргасан 8 тохиолдол бүртгэгдэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон  тохиолдлоос 8 жолооч бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдийн нөхцөл байдлаас харахад орон нутгийн замд онхолдох осол хэрэг буурахгүй байгаад анхаарах, нийслэлд явган зорчигч мөргүүлэх тохиолдол их байгаад анхаарч хөдөлгөөнд соёлтой болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.