ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Барилгын кран унаж, хоёр хүн нас баржээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-06-22

Хан-Уул дүүргийн 18-р хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унасан гэх мэдээллийг цагдаагийн байгууллага 12.52 цагт хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Энэхүү ослын улмаас барилга дээр ажиллаж байсан “Х” /эр,36н/, “Б” /эр, 20н/ нар нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Барилгыг "Номин" компаний захиалгаар барьж байсан гэх мэдээлэл байгаа бөгөөд хэргийн газарт талийгаач нарын ах дүү нарыг оруулахгүй хаалгыг түгжсэн, мөн дотор түрүүлж орсон хүмүүсийг гадаа наранд олон цагаар байлгаснаас болж ар гэрийнхэн нь даралт ихсэх, зүрх өвдөх зэргээр хямарч байгаа аж.