ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Найз охин руу нь мессеж бичсэн учраас зодсон гэж мэдүүлэг өгчээ

O.Admin
2022-06-22

Цахим сүлжээнд өсвөр насны хүүхдүүд нийлээд нэгнээ хэрцгийгээр зодож буй бичлэг хоёр хоногийн өмнө цацагдсан билээ. Тэгвэл уг бичлэгт гарсан хүүхдүүдийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулан шалгаж эхэлсэн бөгөөд хохирогч хүүг хөдөө орон нутгаас авчран гэмтлийн зэргийг тогтоох үзлэг хийж эхэлжээ.

Уг хэрэг явдал сар гаруйн өмнө болсон ч бичлэг хоёр өдрийн өмнө сошиал сүлжээнд тавигдсаны дараа хохирогч хүүгийн ах олж мэдсэн аж. Өөрөөр хэлбэл, хүү бусдад зодуулсан гэдгээ ар гэрийнхэндээ хэлээгүй аж. Тэгвэл энэ хэргийн шалгалтын явцын талаар өнөөдөр ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын албаны эх сурвалж хэлэхдээ “Урьдчилсан мэдүүлгээр хөвгүүд найз охинтой маань мессеж бичиж байсан учраас хардалтын улмаас зодсон гэдэг мэдүүлэг өгсөн. Хүүгийн гэмтлийн зэрэг тогтоогдсоны дараа шүүх зохих шийтгэлийг оноох байх. Хэргийг шалгаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Хүү ар гэрийнхэндээ зодуулсан гэдгээ хэлээгүй юм билээ. Хэрэгт холбогдсон хөвгүүдийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хүүгийн ар гэрийн байдлын талаарх мэдээлэл нууц” гэлээ.