ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Согтуудаа өндөр хүчдэлийн шон дээр гарсан иргэнээс болж цахилгаан тасалджээ

O.Admin
2022-06-23

Сэлэнгэ аймгийн иргэн "Б" согтуугаар Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур дээр гарснаас үүдэн дээрх хугацаагаар хүчдэлийг таслах арга хэмжээ авлаа.

Онцгой байдлын газрын алба хаагчид очиход 40 настай Б гэгч иргэн согтуугаар Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан байсан гэлээ

Иймд 35 кВ-ын Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлийг 21:58 цагаас 00:43 цаг хүртэл тэжээлээс салгасан бөгөөд холбогдох албаныхан нийт хоёр цаг гаран ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Ард иргэд та бүхэн архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, амь нас эрүүл мэндээ хамгаалан, цахилгаан байгууламжийн хийц хэсгүүдэд ойртохгүй байх, хамгаалалтын зурвасын дэглэм зөрчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна