ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөшигийн хөндий нисэх буудал руу нийтийн тээвэр явж эхэллээ

O.Admin
2022-06-24

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу өнөөдрөөс нийтийн тээврийн автобус цагаар явж эхэллээ.

"Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Драгон авто вокзал 5 шар", "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Улсын Их Дэлгүүр 120 мянгат" маршрутаар үйлчлэх юм байна.

Цагийн хуваарь:

  • Баруун дөрвөн зам 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
  • Чингис хаан олон улсын нисэх буудал 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
  • Драгон авто вокзал 06:20, 12:20, 18:20 цаг.
  • Үйлчилгээний цагийн зохицуулалтыг нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийжээ.

"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтойг албаныхан хэлж байна.

Нийтийн тээврийн автобусаар нисэх буудал руу явахад:

  • Том хүн 20,000 төгрөг
  • Хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино.