ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Нийгмийн эрүүл мэнд-Бүх нийтийн оролцоо" өдөрлөг говийн бүсэд үргэлжилж байна

O.Admin
2022-10-08

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын санаачилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр "Нийгмийн эрүүл мэнд-Бүх нийтийн оролцоо" сэдэвт говийн бүсийн өдөрлөгийн үйл ажиллагааг Баянгол суманд зохион байгууллаа. 

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн газрын Удирдлага төлөвлөлтийн хэлтэс, Захиргаа санхүү, нийтийн үйлчилгээний албаны дарга, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтнүүд болон Баруунбаян-Улаан, Баянгол, Богд, Гучин-Ус, Хайрхандулаан, Нарийнтээл, Төгрөг, Баянтээг, Уянсэтгэл зэрэг 9 сум, өрхийн эрүүл мэндийн дарга, НЭМА, багийн эмч, бусад холбогдох хүмүүс оролцов.

Өдөрлөгийн хүрээнд "Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" хэлэлцүүлгийг салбар дундын оролцоотойгоор зохион байгуулж, 0-17 насны хүүхдийн эрт илрүүлэгийн үзлэг, ахмад настны үзлэг, үнэлгээг хийж, зөвлөгөө мэдээллээр ханган, витаминжууллаа. 

Оролцогч байгууллагууд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын сайн туршлага, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал зэргийг тусгасан танилцуулга илтгэлийг хэлэлцүүлж, харилцан санал солилцлоо.

Мөн оролцогч талуудын иргэд олон нийтийн эрүүл мэндийн боловсролд зориулж бэлтгэсэн видео шторкийг үзүүлж, туршлагаасаа хуваалцав.