ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гар утас хулгайлдаг 38 настай эрэгтэй Б гэгч этгээдийг илрүүлжээ

O.Admin
2022-10-17

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автобусанд суух гэж байгаад халааснаасаа гар утсаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шалгахад 20 настай эмэгтэй “А”-ын гар утсыг 38 настай эрэгтэй “Б” нь халааснаас нь хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.