ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ослын улмаас хүн гэмтээгүй

O.Admin
2022-10-17

МУБИС-ийн уулзварт суудлын автомашин мопедтэй мөргөлдсөн ослын зураг нийгмийн сүлжээнд тархаад байна. Энэ ослын талаар ТЦА-наас тодруулахад " Осол өчигдөр буюу аравдугаар сарын 16-ны 17.25 цагийн орчимд гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо МУБИС-ийн баруун замд хувийн эзэмшлийн Toyota Prius маркийн автомашины жолооч Yamaha маркийн мопедтэй мөргөлдсөн. Ослын улмаас хүн гэмтээгүй. Ослыг Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс шалгаж байна" гэлээ.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх, хурдаа тохируулж явах, суудлын бүсээ тогтмол зүүхийг ТЦА-аас анхаарууллаа