ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

22 автомашины цонхыг хагалж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан хэрэг гарчээ

O.Admin
2022-11-03

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонуудын ил зогсоолд байрлуулсан 22 автомашины цонхыг хагалж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан хэрэг гарчээ. Эл хэрэг өчигдөр буюу энэ сарын хоёрны 04:00 цагийн орчимд гарсан байна. Иймд тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хэрэг үйлдсэн сэжигтэнг шуурхай эрэн сурвалжилж, 20 настай, эрэгтэй О гэгч үйлдсэн болохыг тогтоон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. 

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж автомашин дотроо бэлэн мөнгө, гар утас, зөөврийн компьютер зэрэг үнэтэй эд зүйл үлдээхгүй байх, автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.