ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

13 настай хүүхдийг цүнхийг нь авлаа хэмээн хоёр удаа хутгалжээ.

O.Admin
2022-11-04

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг хүлээн авч цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 13 настай, эрэгтэй “Т” нь бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилж ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн 12-14 насны 4 сурагч үйлдсэн болохыг тогтоожээ. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогч “Т”-г цүнх авлаа гэх шалтгаанаар 13 настай, эрэгтэй “Д” нь дал болон хавирганы орчим 2 удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан байна. Дээрх хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж байгаа юм.