ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ӨНӨӨДӨР болох үйл явдлууд

O.Admin
2022-11-21

Төрийн ордонд

09:00-12:00 цагт “Дэлхийн хүүхдийн өдөр” буюу “Хүүхдийн эрхийн тухай конвенц” батлагдсан өдрийг тохиолдуулан "НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" “Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулна. 

Яармаг дахь “Хангарди” ордонд

10:00 цагт Хотын стандартын үр нөлөө, ач холбогдлыг иргэд, олон нийт, барилгын үйл ажиллагаа эрхлэгч, ААН, байгууллагуудад сурталчлан таниулах "Барилгын аюулгүй орчин" сэдэвт зөвлөгөөн болно. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт 2019 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд давхардуулж АМНАТ ногдуулах болсноор баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсоосон талаар "Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ, гишүүн компаниудын төлөөлөл мэдээлнэ.

Монгол Улсын Үндэсний номын санд

11:40 цагт Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монголын Дипломатын Академитай хамтран Монгол Улсын Үндэсний Номын Сангаас дэлгэж буй Алтан цуглуулбар-999 номын үзэсгэлэнг нээнэ. 

Хэвлэлийн хүрээлэнд

12:00 цагт Барилгын компаниуд гэрээний нөхцөлөө биелүүлэхгүй иргэд хохирсоор байгаа талаар "Анд ноёд" ХХК-ийн "Смарт таун-1" барилгын жишээн дээр иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

"Их эзэн Чингис хаан" танхимд

15.00 цагт  "Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд" сэдэвт хэлэлцүүлэг болно. Олон улсын парламентын холбоо болон УИХ-ын Тамгын газар хамтран зохион байгуулна.

Холидэй Инн зочид буудал

10:00 цагт Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр 2020-2022 онд хэрэгжүүлсэн “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хаалтын арга хэмжээ болно.

29-р дунд сургуулийн гадна

10:00 цагт Өнгөрсөн пүрэв гарагт хүүхдүүдийн хичээллэх анги танхимын дээврээс ус гоожсон, өвөлдөө маш хүйтэн осголтын маягтай үйл ажиллагаагаа явуулдаг байдлыг таслан зогсоох талаар сургуулийн удирдлагуудад удаа дараа хэлж шаардлага тавьж байсан багшийн биед халдсан, доромжилсон, ажлын байрны дарамт үзүүлж багш сурагчдын эрхийг зөрсөн асуудлаар хохирсон багш мэдээлэл хийнэ.