ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Энх-Амгалан: Ковид, түгжрэл, томуу гарах бүрд сургууль хаах боломжгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-11-25

Монгол Улсын сайд, Автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар энэ бямба гарагаас эхлэх эрс хүйтний үед сургууль, цэцэрлэгийг онлайнаар дөрөв хоног хичээллүүлэх хүсэлт гаргасан билээ. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ хүсэлтэд татгалзсан хариу өгсөн бол Хотын дарга харин зөвшөөрчээ. 

Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ "Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын хичээл арванхоёрдугаар сарын 16-ны баасан гарагт хичээллэснээр дуусгавар болно. Нэгдүгээр улирлын амралт зургаан долоо хоногийн турш үргэлжилнэ. Амралт тун удахгүй эхлэх гэж байгаа учраас ирэх долоо хоногт цаг агаар хүйтрэх, үүнээс үүдэлтэй түгжрэл нэмэгдэх зэрэг шалтгааны улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоох боломжгүй юм.

Цар тахлын нөхцөл байдлын үед сургуулиуд хангалттай урт хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Зайн сургалт нь танхимын хичээлийг нөхөхүйц үр дүнтэй байж чадаагүй. Тиймээс аль болох сургууль хаах, хичээлийг зогсоох шийдвэрээс татгалзана" хэмээжээ.