ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ

O.Admin
2022-11-29

Төлөв байдал: 12-р сарын 02-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-р сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 2-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэн Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -41...-46 градус, өдөртөө -30...-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -17...-22 градус хүйтэн, жавартай байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.