ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулна

O.Admin
2023-01-24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл 2020-2024 он хүртэл хэрэгжинэ. Энэ хүрээнд Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилга, Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах, төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм нийлүүлэх юм.

Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилгыг Морингийн давааны хогийн цэгт одоо ашиглаж байгаа талбайн хажууд байгуулна. Энэ нь ашиглалтад орсноор хуучин хогийн цэгийн үйл ажиллагааг зогсоож, нөхөн сэргээлт хийх бөгөөд шинэ байгууламжид Улаанбаатар хотоос ялгарч буй хог хаягдлыг хүлээн авна. Мөн барилга болон барилга буулгалтын хог хаягдлыг бутлан дахин боловсруулж 20, 30, 40 мм-ийн хэмжээтэй хайрга үйлдвэрлэнэ. Тус үйлдвэр энэ жил ашиглалтад орох юм. Мөн төвлөрсөн хогийн цэгт ажиллах 29 машин механизмыг нийлүүлэхээр төлөвлөжээ.

Хогийн цэгт хог түүдэг иргэдэд ажлын байр бий болгох, сургалтад хамруулах зэрэг ажлууд хийнэ гэдгийг Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн зохицуулагч Б.Чандман ярив.