ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тавантолгой түлш компани химийн хичээлийн олимпиад зохион байгуулна

O.Admin
2023-04-04

“Тавантолгой түлш” ХХК таван жилийн ойгоо тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын XII ангийн сурагчдын дунд химийн хичээлийн олимпиадыг тус Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын 122-р сургуультай хамтран зохион байгуулах гэж байна.

Энэхүү олимпиад нь тус компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж буй ажлуудын нэг бөгөөд химийн хичээлийг сонирхон, дагнан суралцаж буй, мөн цаашид энэ чиглэлээр Их, дээд сургуульд элсэхээр төлөвлөж буй сурагчдыг дэмжихэд чиглэж байгаа аж.

Олимпиад 2023 оны дөрөвдүгээр сарын 11-нд өглөөний 08.00 цагаас Нийслэлийн Ерөнхий боловсролын 122-р сургуулийн байранд болох бөгөөд Сонгинохайрхан дүүргийн сургууль тус бүрээс тав хүртэлх сурагч оролцож болох юм.

Олимпиадад оролцох сурагчдын бүртгэлийг дөрөвдүгээр сарын 6-ны 14 цаг хүртэл 122-р сургуулийн Сургалтын менежер Б.Саруул-Эрдэнийн [email protected] цахим хаягаар хүлээн авах бөгөөд бүртгэлийн мэдээллийг Тавантолгой түлш компанийн www.ttt.mn/olymoiad цахим хуудсаар шалгах боломжтой гэлээ.

Нэгдүгээр байр эзэлсэн сурагчийг 1,500,000 төгрөгөөр, хоёрдугаар байр эзэлсэн сурагчийг 1,000,000 төгрөгөөр, гуравдугаар байр эзэлсэн сурагчийг 500,000 төгрөгөөр, тусгай байранд орсон гурван сурагчийг тус бүр 200,000 төгрөгөөр шагнана.

Хувийн хэрэггүй, бүртгүүлээгүй, болон хоцорч ирсэн сурагчдыг олимпиадад оролцуулах боломжгүй гэдгийг зохион байгуулагчид мэдэгдлээ.