ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иран улс бурханыг доромжилсон хэргээр хоёр хүнийг цаазаар авчээ

O.Admin
2023-05-09

Иран улсад өнгөрсөн даваа гарагт Ислам шашинтнуудын бурханыг доромжилсон хэргээр цаазын ял сонссон хоёр хүнийг дүүжилсэн тухай шүүхийн мэдээллийн Мизан агентлаг мэдээллээ.

Тодруулбал, Юсеф Мехрдад, Садрулла Фазели Заре нарыг 2020 оны тавдугаар сард баривчилж, 2021 оны дөрөвдүгээр сард интернэт орчинд  "Исламын эсрэг бүлэг болон суваг" ажиллуулсан учраас цаазаар авах ял оноосон талаар Мизан агентлаг мэдээлэв.

АНУ-ын Олон улсын шашны эрх чөлөөний комисс тэднийг "Мухар сүсэг ба шашны шүүмжлэл" нэртэй Telegram сувгийн гишүүн болохыг мэдээлсний дараа эрх баригчид шийтгэсэн байна.

Мөн АНУ-ын Олон улсын шашны эрх чөлөөний комисс  Telegram сувгийн гишүүд Исламын шашныг доромжилсон үзэл бодлоо хуваалцсан. Нэг гишүүн шашны номыг шатаасан гэж мэдээлжээ. Ираны төрийн мэдлийн Алалам мэдээлснээр Мехрдад Коран судар шатааж буй бичлэгийг хийсэн байна.

Заре, Мехрдад нарыг баривчлагдсанаас хойш найман сарын турш ар гэрийнхэнтэй нь уулзах, утсаар ярихыг хоригложээ. Мөн Мехрдад 2022 оны хоёрдугаар сард эрх баригчид утсаар ярих эрхийг нь зөвшөөрөөгүйг эсэргүүцэн өлсгөлөн зарласан гэж АНУ-ын Олон улсын шашны эрх чөлөөний комисс мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

Н.Батзая