ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадын ус хамгаалах төсөл нь 10 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэдэг

O.Admin
2023-05-09

2020 онд анхны гурван усан цахилгаан станцыг ашиглалтад оруулснаас хойш Хятадын өмнөд хэсэгт орших Гуанси Жуан өөртөө засах орны Шижиан гол дээрх Датэнгийн хавцлын усны нөөцийг хамгаалах төсөл нь 10 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд байгаа ажээ.

Гуанси Датенгийн хавцлын ус хамгаалах хөгжлийн компниас уг төслөөс гаргаж авсан цэвэр эрчим хүч нь 3.09 сая тонн стандарт нүүрснээс үйлдвэрлэсэн цахилгаантай тэнцэнэ хэмээн мэдээлжээ.

Энэхүү усан цахилгаан станцад нийт 1.6 сая киловатт хүчин чадалтай, тэнхлэгийн урсгалтай, сэлүүрт төрлийн 8 багц Каплан усан турбин генератор багтжээ.

Одоогийн байдлаар турбин-генераторын найман багцаас гурав нь голын зүүн эрэгт, таван агрегатын гурав нь баруун эрэгт ашиглалтад орсон бөгөөд үлдсэн хоёр нь 2023 онд ашиглалтад орох аж.

Гүйпин хотод байрлах уг төсөл нь үерийн хяналт, навигаци /усан зам/, эрчим хүч үйлдвэрлэх зэрэг олон зорилгоор хэрэгжүүлжээ. Бүрэн ашиглалтад орсны дараа Сувдан голын сав газрын үерийг дарж, Гуандун-Хонгконг-Макаогийн Их булангийн бүсийн усны аюулгүй байдлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

Эх сурвалж:CGTN

Сэтгүүлч Н.Батзаяа