ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Канадын дипломатчийг Хятадаас хөөж гаргалаа

O.Admin
2023-05-09

Хятад улс Шанхай дахь Канадын дипломатчийг өнгөрсөн ням гарагт хөөн гаргажээ. Тодруулбал, Канад улс Канадын улстөрчийг сүрдүүлэх ажиллагаанд оролцсон гэх хэргээр Хятадын дипломатчийг хөөнө гэдгээ олон нийтэд мэдэгдсэнээс хойш нэг өдрийн дараа Хятад улс хариу арга хэмжээ авч Шанхай дахь Канадын дипломатчийг хөөжээ.

Мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ БНХАУ-ын Гадаад хэргийн яам Канадын Торонто дахь дипломатч Жао Вэйг хөөн гаргасан явдлыг буруушааж, "харилцан хариу арга хэмжээ" болгон Канадын Шанхай дахь Ерөнхий консулын газрын консул Женнифер Линн Лалондег "persona non grata буюу хүлээн авах боломжгүй хүн" хэмээн зарлана гэж мэдэгдсэн байна. Мэдэгдэлд дурдсанаар, дипломатч Лалондег тавдугаар сарын 13-наас өмнө Хятадаас гарахыг хүсжээ.

Харин Каннадын зүгээс Хятадын дипломатч Жао Вэйг хөөх арга хэмжээг авч, Гадаад хэргийн сайд Мелани Жоли “Бидний дотоод хэрэгт ямар ч гадны хөндлөнгийн оролцоо байхыг тэвчихгүй. Канад дахь гадаад улсын дипломатчдад ийм төрлийн зан авир гаргавал бид тэднийг нутаг руу нь буцаах болно гэдгийг анхааруулсан" гэв.

Канадын Аюулгүй байдлын тагнуулын албанаас (CSIS) Хятад улс тус улсад итгэмжлэгдсэн Хятадын дипломатч Хятад дахь Уйгур үндэстний цөөнхөд хандаж буй хандлагыг шүүмжилсний дараа Майкл Чонг болон түүний хамаатнуудыг онилсон болохыг илрүүлсэн төдийгүй Бээжин 2019, 2021 онд болсон Канадын холбооны сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэх мэдээ "Globe and Mail" сонин анх гарсан билээ. Үүнтэй холбогдуулан Канадын засгийн газарт хариу өгөхийг хүссэн олон нийтийн дарамт шахалт нэмэгдээд байсан билээ.

Харин Хятад улс уг мэдэгдлийг "бүрэн үндэслэлгүй" гэж мэдэгдэж, Канадын хэвлэл мэдээлэл, улс төрчдийг "худал мэдээлэл тараасан" хэмээн буруутгаж Канадыг "буруу, аюултай зам руу" явахаас сэрэмжлүүлж байсан юм.

Сүүлийн жилүүдэд эдгээр харилцаа нэлээд хурцадмал байдалд орсон. Ялангуяа Канадын хоёр иргэнийг Хятадад баривчилсны дараа 2018 онд Канад Хятадын бизнесмэн эмэгтэй Мэн Ванжоуг баривчилсны хариу арга хэмжээ гэж олон нийт үзэж байна.

Бээжин тэдний хэргийг улс төрийн өшөө авалт гэж удаа дараа няцаасан ч дипломатч асан Майкл Ковриг, бизнесмен Майкл Спавор нар Мэнг Ванжоуг 2021 онд Хятадад буцаж ирэхийг Канад зөвшөөрсөн өдөр суллагдсан юм.

 

Эх сурвалж: CNN

Н.Батзаяа