ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АSЕАN 42 дахь дээд хэмжээний уулзалт эхэллээ

O.Admin
2023-05-10

Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний чуулга уулзалт лхагва гарагт Индонезийн Зүүн Нуса Тенггара хотод "ASEAN : Хөгжлийн гол төв" уриан дор эхэллээ.

АSЕАN гишүүн орнуудын удирдагчид төвлөрсөн байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлт, хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хэлэлцэх аж.

Үүний зэрэгцээ дээд хэмжээний уулзалтаар Зүүн Тиморыг бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх төлөвтэй байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард ASEАN Зүүн Тиморыг 11 дэх гишүүнээр элсүүлэхээр зарчмын хувьд тохиролцсон. Зүүн Тиморын Ерөнхий сайд Таур Матан Руак мөн дээд хэмжээний уулзалтад ажиглагчаар оролцож байна.

Энэ жилийн АSЕАN дээд хэмжээний уулзалтыг Индонези улс даргалж буй бөгөөд уулзалт "АSЕАN: Хөгжлийн гол төв" сэдвийн дор болж байна. АSЕАN урт хугацаанд хурдацтай хөгжиж буй, хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн бүс болгох хүчин чармайлтад анхаарлаа хандуулж, бүс нутгийн болон дэлхийн өсөлтийн төв хэвээр байх болно гэдэгт Индонези найдаж байгаагаа илэрхийлэв.

Азийн хөгжлийн банк дөрөвдүгээр сарын эхээр Азийн дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд болон 2024 онд  4.8 хувиар өсч, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байгааг тэмдэглэжээ.

Дээд хэмжээний уулзалтад зориулан Индонези улс АSЕАN - 2045  алсын хараа, түүнчлэн АSЕАN байгууллагын чадавхи, үр нөлөөг бэхжүүлэх зорилгоор АSЕАN орны удирдагчдын тунхаглалын төслийг хэлэлцэх ажлыг бэлтгэсэн тухайгаа Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Теуку Файзася өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт мэдэгдэв.

1967 онд байгуулагдсан АSЕАN-д Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам улсууд багтдаг.

 

Эх сурвалж : CGTN

Н.Батзаяа