ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тангарагтны шүүх Трампийн Кэрролд бэлгийн дарамт үзүүлсэнг тогтоожээ

O.Admin
2023-05-10

Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг нийтлэлч Э.Жин Кэрролд холбогдох иргэний хэргийн шүүх хурал өчигдөр болсон.

Тодруулбал, Кэррол Трамп 1990-ээд оны дундуур Манхэттэн дэх тансаг зэрэглэлийн их дэлгүүрийн хувцас солих өрөөнд түүнийг хүчирхийлсэн гэх гомдлыг гаргасан ч Трамп энэ талаар эрс эсэргүүцэж, Кэррол бол "миний сонирхдог төрлийн хүн биш" гэж мэдэгдсэн.

Харин Нью-Йоркийн Манхэттен хотын холбооны тангарагтны шүүх 1996 оны хавар их дэлгүүрийн хувцас солих өрөөнд ерөнхийлөгч асан Трамп зохиолч Кэрролд бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзсэн байна. Есөн хүний бүрэлдэхүүнтэй тангарагтны шүүх Трампыг буруутай гэж үзэн Кэрролд нийт 5 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргажээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн Трамп Кэрролыг хүчиндээгүй, харин бэлгийн дарамт үйлдсэн болохыг тогтоож, нөхөн төлбөрт 2 сая доллар, бие мах бодид учруулсан гэмтэлд 20 мянган долларын нөхөн төлбөр оногдуулжээ. Энэ хэрэг нь иргэний хэрэг тул Трамп эрүүгийн хариуцлага хүлээхгүй юм.

Эх сурвалж :CNN

Н.Батзаяа