ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-ын ерөнхийлөгч COVID-19-ийн хязгаарлалтыг зогсоосноо зарлав

O.Admin
2023-05-11

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол пүрэв гарагт COVID-19-ийн бараг бүх хязгаарлалт, тэр дундаа албадан тусгаарлалтыг зогсооно хэмээн мэдэгдсэн талаар тус улсын томоохон мэдээллийн агентлаг болох Ёнхап мэдээллээ.

COVID-19-ийн хариу арга хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч Юн COVID-19 өвчтөнүүдийн долоо хоног заавал тусгаарлах хугацааг тав хоногийн зөвлөмж болгон бууруулна гэж мэдэгджээ.

Мөн эмнэлгийн хэвтэн эмчлэх өрөөнөөс  бусад газруудад маск зүүх шийдвэрийг цуцалж, COVID-19-ийн үндэсний хямралын түвшинг "ноцтой" байдлаас "сэрэмжтэй"  болгож бууруулна хэмээсэн байна.

Эх сурвалж: YONHAP NEWS AGENCY

Н.Батзаяа