ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Арабын дээд хэмжээний уулзалтад Саудын Арабын урилгыг Сирийн Ассад хүлээн авчээ

O.Admin
2023-05-11

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асад ирэх долоо хоногт Саудын Арабт болох Арабын дээд хэмжээний уулзалтын урилга хүлээн авлаа гэж тус улсын ерөнхийлөгчийн албанаас мэдэгдлээ.

Тодруулбал, Ассад тавдугаар сарын 19-нд Жидда хотод болох Арабын лигийн гучин хоёр дахь дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг хүлээн авчээ.

Мягмар гарагт Сирийн Гадаад хэргийн яам Саудын Араб дахь дипломат төлөөлөгчийн газраа сэргээж буй талаараа мэдэгдсэнээс нэг өдрийн дараа урилга илгээсэн байна.

Дипломат төлөөлөгчийн газраа дахин нээх шийдвэр нь хоёр орны харилцаа, ард түмний хүсэл эрмэлзэл, Арабын хамтын ажиллагааны төлөөх Арабын орнуудын хоорондын харилцааг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн Сирийн яам мэдэгдэл хийжээ.

Энэхүү шийдвэр нь хоёр улс харилцаагаа хэвийн болгосныг харуулж байна.

Ням гарагт Арабын Гадаад хэргийн сайд нар Каир хотноо болсон уулзалтын үеэр Сирийг 12 жил түдгэлзүүлсний дараа Арабын лигт эргүүлэн оруулах шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: CGTN

Н.Батзаяа