ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Xinhua: “Тавантолгой” 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-09-05

“Монгол Улс нүүрсний томоохон ордуудад гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн  нэгэн сайд найм дахь удаагийн нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын бага хурлын үеэр онцлов.

Тус олон улсын бага хурлыг Монгол Улс “Эрдэнэс Таван толгой” компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжих шийдвэр гаргасны дараа зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог. “Таван толгой” нь дэлхийд хамгийн томд тооцогдох коксжих, нүүрсний ордуудын нэг бөгөөд 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Монголын уул уурхай хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумьяабазар олон улсын бага хурлын нээлтийн үеэр Таван толгой нүүрсний ордод гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад Монгол Улс бэлэн гэж хэлсэн юм. Ирэх 20-30 жилийн хугацаанд ч уул уурхай Монголын тэргүүлэх чиглэлийн нэг байх төлөвтэй байгаа бөгөөд энэ удаагийн хурал Монголын уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарт ихээхэн хөрөнгө оруулалт татахад тусална гэдэгт итгэлтэй байгаагаа гэдгээ илэрхийлэв.

“Олон улсын хуралд Их Британи, Канад, Австрали, Хятад зэрэг 15 орны 600 орчим хөрөнгө оруулагч, албаныхан оролцлоо. Оролцогчид Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадвар, экспортыг нэмэгдүүлэх, нүүрс олборлох технологийг тус улсад хэрхэн нэвтрүүлэх арга замыг хэлэлцэх аж. Нүүрс бол Монголын гол экспортын бүтээгдэхүүн. Тус улс энэ оны эхний долоон сарын байдлаар 26.3 сая тонн нүүрс олборложээ” хэмээн тус агентлаг мэдээлжээ.