ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Ганбаяр: Одоохондоо улс төрөөс хол байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-13

БСШУС-ын дэд сайд асан Ё.Отгон­баярыг Монгол Ул­саас АНУ-д суух Элчин сай­даар ойрын хугацаанд явах гэж байгаа мэдээлэл байна. Харин түүний орыг залгах дэд сайдаар МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Ганбаяр болно эсвэл тус яам­ны Төрийн нарийн бич­гийн даргаар очино гэх яриа байгаа юм. Ингээд энэ та­лаар Г.Ганбаяртай “Таван үг” солилоо.

-Сайн байна уу, Таныг БСШУС-ын дэд сайдаар очих гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Үгүй ээ. Худал мэдээлэл гараад байна.

-Та эсвэл тус яамны Төрийн нарийн бичгийн дар­гаар очих гэж байгаа юм уу?
-Одоохондоо улс төрөөс хол байна. Би амарч байгаа.

-МАН-ын Хэвлэл мэдээл­лийн албаны даргаар ажил­лаж байгаа юм уу. Ажлаа өгсөн гэх мэдээлэл байна?
-Ажлаа хийгээгүй. Ээлжийн амралттай байна.