ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Бадамжунай цус харвасан гэх шалтгаанаар урьдчилсан шатны хэлэлцүүлгийг хойшлууллаа

O.Admin
2023-10-25

Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. 

Гэвч эрүүл мэндийн шалтгааныг нь харгалзан үзэж, урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлтийг Т.Бадамжунай болон түүний өмгөөлөгч гаргаж, урьдчилсан шатны хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хүртэл хойшлууллаа.

Яллагдагч Т.Бадамжунай “Тархиндаа цус харвасны улмаас зүүн хөл, гар саажилттай, хэл ярианы саажилттай болж, артерийн даралт байнга ихсэж байгаа тул есдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж, хэвтэрт бусдын асрамжид байна. Энэ хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул дараа нь урьдчилсан шатны хэлэлцүүлэгт биечлэн оролцъё” гэдэг хүсэлтээ шүүхэд өгчээ.