ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Боловсролын зээлээс 941 хүнийг үндэслэлгүй чөлөөлсөн зөрчил илэрчээ

O.Admin
2023-10-25

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга нар сүүлийн үеийн мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээллээ. Энэ үеэр Боловсролын зээлийн сангийн хэргийн талаар мэдээлсэн бөгөөд хэд хэдэн зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал, сантай холбоотой албан тушаалтнууд үүргээ гүйцэтгээгүй, албан тушаалаа урвуулан ашигладаг, бусдын материалд хайнга ханддаг гэх зөрчлүүд илэрсэн байна. Зээлээр сурч ирээд мэргэжлээрээ үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн өрийг тэглэх эрхзүйн орчин бүрдээгүй байтал өнгөрсөн хугацаанд долоон сайд 941 хүнийг зээлээс үндэслэлгүй чөлөөлжээ. Эдгээр хүмүүсээс 371 нь Монгол Улсад ирж ажиллаагүй нь мөрдөн шалгах үйл ажиллагаагаар тогтоогдсон байна. Мөн англи хэлний оноо байхгүй, буцаж эх орондоо ирээгүй, НДШ төлөөгүй, тэргүүлэх чиглэлээр сураагүй, барьцаа хөрөнгө байхгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

БЗС-аар гадаадад нийт 3069 хүн суралцжээ. Өнөөдрийн байдлаар Боловсролын зээлийн сантай холбоотой мөрдөн байцаалтын хоёр, хэрэг бүртгэлийн найман хэрэг АТГ-т шалгагдаж байна.