ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Яруу найрагч Ц.Хулан шинэ өмгөөлөгч авснаар шүүх хурал хойшиллоо

O.Admin
2023-10-25

Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хулангийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.10.25/ нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн байранд боллоо.

Гэвч Ц.Хулан нь шинэ өмгөөлөгч авсантай холбогдуулан, шүүх хуралдааныг ирэх сарын 1 хүртэл хойшлуулсан байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд /2023.07.25/ Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон билээ.