ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Магадлангаар суллагдсан Б.Махбалыг буцаан хорихоор боллоо

O.Admin
2023-10-26

Зам тээвэр, хөгжлийн яамны гадна 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-ийн амийг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал хөнөөсөн билээ. Шүүхээс түүнд 2020 онд 11 жилийн ял оноосон байдаг.

Тэрбээр Нийслэлийн Багануур дүүрэг дахь 427 дугаар хорих ангид ял эдэлж байсан бөгөөд оноосон ялын 50 хувийг биеэр эдэлсэн гэх үндэслэлээр магадланд орж, тус хорих ангийн магадлангаар суллагдсан юм.

Тэгвэл шүүхийн эл шийдвэрийг Багануур дүүргийн ерөнхий прокурор эсэргүүцэж Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд Прокурорын эсэргүүцлийг шүүх хүлээн авчээ. Иймд Б.Махбалыг буцаан хорих хуулийн зохицуулалттай.