ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэжээвэр нохой нь хүн хазсаны улмаас эзнийг нь сая төгрөгөөр торгожээ

O.Admin
2023-10-27

Дархан-Уул аймаг, Хонгор суманд оршин суудаг иргэн тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас нохой нь хохирогч Э-г урж, эрүүл мэндэд нь баруун гарын шууны мэдрүүлийн аксонотмез, баруун гарын хазагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна.

Шүүх “М”-г нохойгоо бат бөх бус морины аргамжаагаар уясны улмаас уяа нь тасарч хүн урж хүндэвтэр хохирол учруулсан, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэжээ.