ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ганхуяг: Биеэр юм туурч, буйл болон хурууны өндөг харлаад эхэлсэн

O.Admin
2023-10-30

Нүүрсний хэрэгт холбогдож,  яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал болж байна.Энэ үеэр шүүгдэгч Б.Ганхуяг үг хэллээ.

Тэрбээр “Энэ хугацаанд хэрэгтэй танилцсан. Есдүгээр сараас хойш миний биеийн байдал сайнгүй байгаа. Биеэр юм туураад байгаа. Хоёр хөл явахад хэцүү болсон. Буйл болон хурууны өндөг  хөхрөөд, харлаад эхэлсэн. Хордлоготой зүйл байж магад гээд цусны шинжилгээ өгсөн ч надад үзүүлээгүй хариу хэвийн гэсэн. Би асуудлаас зугтдаг хүн биш. Би цагаатгах байр суурьтай байгаа. Би хаашаа ч зугтахгүй, Монголдоо эмчлүүлнэ. Дараа нь асуудал гарсан ч арай эрүүл хүн шүүгээд явуулсан нь дээр байх. Тав хоног эмнэлэгт хэвтэхэд хордлого тайлах дусал л хийсэн. Урьд нь ингэж биен дээр юм туурч байгаагүй” гэв.