ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийгмийн даатгалын багц хуулийг эрчим хүчний салбарынханд танилцууллаа

O.Admin
2023-10-31

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулга, мэдээлэл авах сургалтыг Эрчим хүчний яам 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийн танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулт өглөө.

Тус арга хэмжээнд Эрчим хүчний яам болон Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн албан хаагчид оролцлоо. Мөн Эрчим хүчний яамны харъяа 30 гаруй байгууллага (Дулааны цахилгаан станц 4,3,2 Амгалан дулааны станц, Улаанбаатар дулааны сүлжээ, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Эрдэнэт, Дархан, Булганы цахилгаан түгээх сүлжээ, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ, Дорнод бүсийн Эрчим хүчний сүлжээ зэрэг)-ын албан хаагчид цахимаар хамрагдлаа.