ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сонгуулийн сурталчилгаа хийсэн гэх шалтгаанаар бусдыг зодсон иргэдийг 100 мянгаар торгожээ

O.Admin
2023-11-06

Энэ оны аравдугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт иргэн “Г”-г сонгуулийн сурталчилгаа хийлээ гэх шалтгаанаар биед нь халдаж зодсон хэрэг гарчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас иргэн “С болон “Г” нарыг шалгаж, улмаар Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.