ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Далай лам Гандантэгчэнлин хийдийн шинэ тэргүүнд баяр хүргэжээ

O.Admin
2023-11-07

Дээрхийн гэгээнтэн XIV далай лам Монголын Гандантэгчэнлин хийдийн шинээр сонгогдсон хамба лам, гэвш Д.Жавзандоржид хандан шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж захидал илгээжээ.

Дээрхийн Гэгээнтэн захидалдаа Дарма буюу дээдийн ном нь хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүйд үндэслэсэн учраас хүн төрөлхтний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах асар их нөөц бололцоотой гэж тэмдэглэсэн байна. Гэвч судалж, дадлага болгох замаар энэ нь бодит болно гэдгийг онцолсон байна. Мөн буддын шашны сургаалыг номлохдоо сонсож буй хүмүүсийн авъяас чадвар, хандлагыг анхаарч үзэх нь чухал гэж нэмж тэмдэглэжээ.

Мөн тэрбээр насан өндөр болж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй гавж Д.Чойжамцад хандан илгээсэн захидалдаа, "Таны бурхан багшийн сургаалыг судлах арга барил, сурсан зүйлийнхээ талаар эргэцүүлэн тунгааж бясалгах, түүнийгээ сурталчлан таниулдаг арга замыг биширч байна" гэжээ. Дээрхийн гэгээнтэн хамба лам Д.Чойжамцыг утга учиртай амьдарч ирсэн бөгөөд олон жилийн турш өөрийн дотны найз хэмээн үзэж ирснээ бичсэн байна. Төгсгөлд нь далай лам хоёр хамба лам хоёуланд нь залбирч, сайн сайхныг хүсэн ерөөжээ.