ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

O.Admin
2023-11-13

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, Б.Энх-Амгалан, З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх байгууллагаас яллагдагч З.Энхболдод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хориг тавиад буй.

З.Энхболдтой холбоотой гэгддэг “Страто” ХХК-ийн хамаарал бүхий аж ахуй нэгж “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт шалгагдаж буй бөгөөд З.Энхболд төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд байсан Б.Энх-Амгаланд нөлөөлж, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгосон хэмээн буруутгагдаж буй гэгдэж байна.